НҮХЭН ГАРЦНЫ ӨНДРИЙН САМБАРЫГ ТАВИАГҮЙ БАЙСАН УЧИР АВТОБУС ГАЦЖЭЭ

Admin
2025/06/24

Хэд хоногийн өмнө Дүнжингаравын нүхэн гарцанд автобус гацсан талаар иргэд олон нийтийн сүлжээнд баримтжуулж, шүүмжилсэн. Монгол Улсын стандарт зааснаар нүхэн гарцны өндөр  4,5 м  байх ёстой ч энэ хэмжээнд хүрээгүй, мөн өндрийн самбарыг тавиагүй байсан учраас дээрх осол гарсан гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Харин энэхүү ажилд хяналт шалгалт тавих ёстой Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр өөрийн хариуцлагагүй байдлаа булзааруулж, “Уг автобус зорчих ёсгүй замаар дөтөлж яваад ийм осол гаргасан, буруугаа хүлээсэн,  өндрийн самбарыг нь хоёр хоногийн өмнө мөргөж унагасан байсан учраас хараахан босгоогүй байсан” хэмээн өөрийгөө өмгөөллөө. Ийнхүү тус газрын хариуцах ёстой ажлаас болж, автобусны жолооч буруудаж байгаа бололтой. Өндрийн самбарыг мөргөөд хэд хонож байхад засварлаж амжаагүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ажлаа цаг тухайд нь хийгээгүй тэд ийнхүү автобусны жолоочийг золигт гаргаж, асуудлыг нам дарахаар шийджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.71
11 цагийн өмнө
0
0
Их хурлын гишүүдийг зад загинаж, “яваад үзэхгүй юу?” гэдэг нөхөр мөн биз дээ.
Хариулах