Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард “Бээжин-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр Монгол Улсад ирсэн БНХАУ-ын иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан.
Уг хэрэгт манай улсад түр оршин суух БНХАУ-ын хоёр иргэнээс гадна Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс холбогдуулан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан.
Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ оны зургаадугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргын шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.
Сануулахад, яллагдагч А.Даянтөмөр нарын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гадуур шалгах захирамж гаргасан бөгөөд түүнийг Монгол Улсн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү гэдэг мэдээлэл бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна