З.Шинэчагтгын "хамтран амьдрагчаа зодсон" хэргийг давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэхээр болжээ

Admin
2025/06/23

Холимог тулаанч З.Шинэчагтгын бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт анхан шатны шүүхээс 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон ч прокуророос тус хэрэгт дахин эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, З.Шинэчагтга нь согтуурсан байхдаа 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод иргэн М.Н буюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-ийн биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар прокуророос З.Шинэчагтгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тус хэргийг 2025 оны нэгдүгээр сард хэлэлцээд, түүнд 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Гэсэн ч прокуророос түүнийг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт удаа дараа холбогдсон ч гэм буруугаа ухамсарлахгүй байна" хэмээн эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Ингээд тус шүүх уг хэргийг хэлэлцээд хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр буцаасан бөгөөд энэ дагуу анхан шатны шүүх З.Шинэчагтгад холбогдох хэргийг өнгөрсөн тавдугаар сард /2025.05.07/  хэлэлцээд торгох ялын хамгийн дээд хэмжээ болох 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин прокуророос тус хэрэгт дахин эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна