"Зорчигч тээвэр-5" ОНӨААТҮГ-ийн механикч албан ажлаа гүйцэтгэх явцдаа осолдож нас барсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, энэ сарын 16-ний өдрийн 21:30 цагийн үед "Зорчигч тээвэр-5" ОНӨААТҮГ-т механикч осолдлоо гэх дуудлага, мэдээлэл Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн байна. Цагдаагийн байгууллага хэрэг болсон газар очиход тус байгууллагын ажилтан М хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдсаны улмаас осолдож нас барсан байдалтай байжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Талийгаач тус компанийн сэлбэгийн агуулахын дээврээс хяналтын механикчаар ажилладаг байсан ба дээврийн цоорхой зэргийг шалгаж яваад халтирч унасан байх магадлалтай" хэмээн хэлжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна