Байт харвааны тусгайлан сургасан 18 адууг хулгайлан төхөөрсөн этгээдүүдийг баривчиллаа

Admin
2025/06/13

Монгол өв соёл, уламжлал, морин спортыг дэлхийд сурталчлахаар олон жил сургасан 18 морио хулгайд алдсан тухай мэдээллийг иргэн цахим хуудсандаа нийтэлж, олсон хүнд 10 сая төгрөгийн шагнал амлаж байв. Цагдаагийн байгууллагаас морьдыг хулгайлан авч явсан этгээдүүд илрүүлсэн гэж мэдээллээ. 

7 жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан . Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчдыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан" хэмээжээ.

ЦЕГ-аас “Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар морьдыг бойд өгч төхөөрсөн нөхцөлийг тогтоосон” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна