Унадаг дугуйн хулгайчийг олж тогтоожээ

Admin
2025/06/05

Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай эрэгтэй М-г Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар 2025 оны 4-р сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна. Иймд Та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.65.4
12 цагийн өмнө
0
0
Хулгайчын нүүрийг нууж яадаг юм бэ? Зураг хөрөгтэй нь ил гарга. Монголд хулгай газар авлаа эр, эм, хөгшин, залуу гэлтгүй бүгд хулгайч боллоо. Бас хулгайд юм аа алдаагүй хүн байхгүй боллоо. Хүний юмыг авдаг пидда гарыг нь тайр.
Хариулах