"Зээлсэн мөнгөө өгөхгүй байна" гэх шалтгаанаар согтуурсан үедээ найзыгаа зодож, хөнөөжээ

Admin
2025/06/05

Тодруулбал, Хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон байна. Шүүгдэгч Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз Б-г хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж "Зээлсэн мөнгөө өгөхгүй байна" хэмээн цохих, бакал гутлаар толгой бие рүү нь өшиглөх зэргээр зодож, амь насыг нь хөнөөжээ. 

Шүүгдэгч Ж нь мэдүүлэгтээ "... ахаас мөнгө аваад бид гурав цуг уугаад 100,000 төгрөг авах байснаас болоод маргалдаад зодолдоод би босоод түрүүлж өшиглөөд байсан. Зарим зүйлийг сайн санахгүй байна. Тиймэрхүү зүйл болсноо санаж байна. Орой сэрчхээд хэрүүл хийгээд бид хоёр дахин хэрэлдээд намайг гэрээсээ хөөгөөд би явлаа гээд дүүгээ дуудаад явсан" хэмээн ярьжээ. 

Улмаар шүүхээс Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “хүнийг онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ял оноосон байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна