Хятадын иргэн Монгол Улсын иргэдтэй бүлэглэн нутаг нэгтнээ дээрэмдсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, БНХАУ-ын иргэн Б.Б нь Монгол Улсын нэр бүхий 5 иргэнтэй бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр, 1 сая доллар дээрэмдэх зорилгоор нэгэн орон сууцанд БНХАУ-ын хоёр иргэнд буу тулган сүрдүүлж, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн байна. Улмаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг бусдад зарж мөнгө угаасан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1 /Мөнгө угаах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна