Галын улмаас нэг ажилтан амь эрсэджээ

Admin
2025/06/02

Хан-Уул дүүрэг 3-р хороо, "ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор өнгөрсөн шөнө гал гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл уг галын улмаас нэг ажилтан амь эрсэдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Талийгаач ажилтан тус газарт ашиглалтын инженерээр ажилладаг байжээ. Гал гарсан тухай мэдээлэл гарч байгаа ч хүний амь эрсэдсэн тухай мэдээллийг "ДЦС-3” ТӨХК-ийн зүгээс ихэд нууцалж байгаа аж.

Энэ тухай ОБЕГ-аас тодруулахад "Тодруулаад эргээд мэдээлэл өгье" гэсэн бол ЦЕГ-аас тодруулахад "Нэг иргэн галын улмаас амь эрсэдсэн нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна