Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05-р сарын 25-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин, иргэн Л-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, жолооч иргэн Б /21 настай, эмэгтэй/, мөн иргэн А /40 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Их эмч, Тээврийн Цагдаагийн албаны Ахлах мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна