​Элчин сайд А.Төмөрийн эхнэрийн амиа алдсан хэргийг Тайландын цагдаагийн байгууллагаас золгүй явдал гэж дүгнэжээ

Admin
2025/05/23

Элчин сайд А.Төмөрийн эхнэрийн амиа алдсан хэргийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "А.Төмөр Элчин сайдын ар гэрт эмгэнэл илэрхийлье. А.Төмөр сайдтай холбогдсон. Манайд сургууль төгссөнөөсөө хойш ажиллаж байгаа хүн. Олон улсын эрхзүйч мэргэжилтэй. Өөрөө золгүй явдал болсон гэж хэлж байна билээ. Тайландын цагдаагийн байгууллагаас гаргасан урьдчилсан дүгнэлтээр золгүй явдал гэж гарсан гэдгийг өөрөө надад хэлсэн. Сэтгэл санаа нь маш хүнд байгаа. 3 хүүхэдтэй. Өөрөө ярьж чадахгүй хэмжээний сэтгэл санааны хямралтай байгаа. энэ хүнд үед нь үүнийг дэвэргээд байгаа нь надад зохимжгүй санагдаж байна. Тиймээс золгүй явдал болсон гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. талийгаачийнхаа 49 хоног өнгөрөхөөр өөрөө мэдээлэл өгнө гэсэн. Холбогдох байгууллагууд хэргийн газарт очиж дүгнэлт юмаа гаргасан учраас би өөрийнх нь хэлж байгаад итгэж байгаа" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.84
2025/05/26
0
0
Энэ сайд огцрох ёстой.
Хариулах
202.179.26.112
2025/05/25
1
0
эНЭ МУУ БОЛОВСРОЛГҮЙ, ТЭНҮҮЛЧ, ЯАМЫГ МААМ БОЛГОЖ БАЙГАА ЗАЛЬТ АВГАЙГ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ.
Хариулах