“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан А.Энхзул тус бүсэд 16 аж ахуйн нэгжид газар олгосоныг АТГ тогтоожээ

Admin
2025/05/19

“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар олгосон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байгаа талаарх мэдээлэл үе үе гардаг ч асуудал тэгэсхийгээд намжиж, сураг алдардаг. 

Тэгвэл энэ удаад мөн л энэ талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан А.Энхзулыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. Уг мэдээллийг АТГ-ын эх сурвалжаас тодруулахад "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан А.Энхзулыг шалгаж байгаа нь үнэн" гэдгийг тодотголоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг "“Замын-Үүд” чөлөөт бүсэд хууль зөрчиж газар олгож, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, хахууль авсан байж болзошгүй" хэмээн шалгаж байгаа аж. 

А.Энхзул нь "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар 2021-2022 онд ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалыг хашиж байхдаа 16 аж ахуйн нэгж, компанид газар олгосон байна. 

Тухайлбал:

  • Ди Эйч Эл глобал форвардинг монгол-50000м2
  • Пологоулд-12000м2
  • Марта мед чөлөөт бүс-10000м2
  • Бат хангайн зүүн сүлжээ-10000м2
  • Арвин ачит-10000м2 гэх мэтээр газар олгосон байна. 

Эргэн сануулахад, Одоогоос гурван жил өмнө /2022.06/ АТГ нэр бүхий иргэний "А.Энхзул үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх гомдлыг шалгаж байсан бөгөөд улмаар хэргийг хааж байсан юм. 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.112
2025/05/20
0
0
эНЭ НЭГ АЛТАЙГИЙН ОХИН ГЭЭД Л АЛЬ ЦАГТ Л ЦУУРАЙТАЙ ЭМЭГТЭЙ БАЙСАН. СЭТГҮҮЛЧ ХҮН СЭТГҮҮЛЧЭЭ Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ШҮҮХ ПРОКУРОР САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. МӨНГӨ ХҮНИЙГ ЭВДДЭГ ШҮҮ ДЭЭ.
Хариулах
202.55.188.88
2025/05/19
0
0
Ухаанаар биш умдагаар явдаг хүмүүсийн балаг.
Хариулах