Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн Бага баянгийн тал гэдэг газар аймгийн төвөөс баруун урд 355 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т 2 ачааны автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход Шаанхи шакман зүтгүүр, Норд бенз-ND4260 зүтгүүртэй мөргөлдөж иргэн Ш /44 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг 19:08 цагт эсэн мэнд гаргаж сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна