Сүүлийн үед гадуур маш эрчимтэйгээр тархаж байгаа цахим залилан улам ихсэж ялангуяа телеграмаар хэрэглэгчдийг залилах явдал газар аваад байна. “Сайн уу? Таны зураг сошиалд явж байна. Энийг хараа” гээд холбоос явуулахад тухайн иргэн холбоосруу орсноор өөрийн болон банкны бүх мэдээллээ алдаж хохирсон тохиолдол маш их гарч байна. Иймд иргэд та бүхэн үл таних хүнээс ирсэн зурвас болон холбоосруу орохгүй байх, цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, бусдын санал болгож байгаа хямд хялбар таатай нөхцөлд хууртахгүй байх, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамхай хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна