Гол гатлахдаа мориноосоо унаж нас баржээ

Admin
2025/05/09

"Хэнтий аймгийн Норовлин сумын голд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 06-ны 12:20 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гол гатлах үедээ мориноос унаж нас барсан байж болзошгүй хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна