Эрүүл мэндийн салбарт явагдаж байгаа томилгооны асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Тухайлбал, ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн газрын даргаар томилогдсон Р.Гантуяа сайд Т.Мөнхсайханы томилгоо гэх мэдээлэл байгаа юм.
Д.Батчулуун эмч цагдан хоригдсон хэрэгт Р.Гантуяа ёс зүйн хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байв. Учир нь 2023 онд донор А-аас эрхтэн шилжүүлэн суулган авахдаа зөвшөөрлийн бус эд эрхтэн хууран мэхэлж авсан гэх хэрэгт тархины үхэлтэй хэмээн тодорхойлж байсан. Ингэхдээ тухайн үедээ ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан.
Донор А-гаас эд эрхтэн шилжүүлэн авсан хэрэгт тодорхойлсон эмч нь даргаар томилогдож, хэлэлцээр ахалсан эмч нь цагдан хоригдсон асуудалд Эрүүл мэндийн салбарынхан шүүмжлэлтэй хандсаар байна.
Сэтгэгдэл (3)