П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ХУРАЛ МАРГААШ БОЛНО

Admin
2025/05/01

Олон нийтийн анхаарлыг татсан эл хэрэг анх Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэргийг шалгах хэлтэст шалгагдаж улмаар прокурорын яллах дүгнэлт 2024 оны 06 сарын 26-ний өдөр үйлдэгдсэн байна. Үүнээс хойш нийтдээ хоёр шатны шүүхээр гэм буруутайд тооцож улмаар 2.6 жилийн ял оноож цагдан хорьсон билээ. 

Харин маргааш буюу тавдугаар сарын 2-ний өдөр Улсын дээд шүүхээр П.Батчулуун эмчид холбогдох хэргийг тус шүүхээр хэлэлцэх эсэх хурал болох юм. Энэхүү хурлаар П.Батчулуун эмчид холбогдох хэрэг хэлэлцэх ёстой гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсаар байгаа юм. Эл шатны шүүхээр тус хэргийг хэлэлцвэл хуулийг буруу хэрэглэсэн болон хоёр шатны шүүхийн шийдвэр буруу байна гэх зэргээр тухайн хэргийг бүхэлд нь дахин шийдэх боломж бүрдэх юм. 

Хэргийг сануулбал, Амьгүй донор А гийн эд эрхтэнг бусдад шижүүлэн суулгахдаа ар гэрийнхэнд нь бодит байдлыг хэлээгүй, нуун дарагдуулсан хууран мэхэлж эд эрхтэнг нь авсан гэх хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байдаг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.10
2025/05/02
0
0
Ар гэрийнхэн нь гарч ирэх хэрэггүй байхаа. Эмчийгээ маш их хайрлаж байна харамсаж байна. Хурдан гаргах байхаа
Хариулах
103.212.116.10
2025/05/01
0
0
Ар гэрийнхэн
Хариулах