Х.Мөнхжин: Ж.Энхжаргалан чи бүх хүүхдүүдээс гэр бүлээрээ уучлалт гуйгаарай

Admin
2025/04/28

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан өнгөрсөн амралтын өдөр хүүхдүүдээ Нарангийн энгэрийн хогийн цэг рүү дагуулж очин, " Хичээлээ сайн хийхгүй бол, ээж аавынхаа үгэнд сайн орохгүй бол ийм амьдрал хүлээж байгаа" хэмээн хогийн цэг дээр байгаа хүүхдүүдийг үзүүлсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. Энэ талаар Дамбын Хишигжаргалын хүү Х.Мөнхжин " Ж.Энхжаргалан миний бро ч дийлдэшгүй сүрхий ухаалаг хүүхдүүдээ өсгөж байгаа юм байна даа. Гэмгүй сайхан найз гэж боддог. Ийм хөгийн постонд нь бол дуугүй байж чадсангүй. Чи яг хэн болчихоод зүдэрч яваа хүүхдүүдийг үзүүлэн болгож зогсдог юм бэ? ИТХ-д ороход чинь дэмжиж байлаа. Зөндөө юмыг чинь ч дэмждэг. Энэ удаа бол үнэхээр чи тэнэг байлаа. Бүх хүүхдүүдээс гэр бүлээрээ уучлалт гуйгаарай. Тэгвэл үнэхээр хүсээд байгаа сошиал олон чинь чамайг хүндлэх байх" хэмээжээ. 


0
angry
3
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна