Мэргэжлийн байгууллага “140 сая төгрөгөөр гаргана” гэсэн живсэн пургоныг нутгийн залуус 4 сая төгрөг зарцуулж, гаргажээ

А.Булганчимэг
2026/03/24

Хөвсгөл далайд осолдож 170 метрийн гүнд живсэн пургон машинаа гаргуулах талаар иргэн холбогдох байгууллагуудад хүсэлт гаргажээ.

Улмаар тэдгээр байгууллагууд 140 сая төгрөгөөр гаргана гэж хариу өгсөн байна. Тиймээс нутгийн малчид, залуучууд нийлж байгаад байгууламж бүтээж , оньсон түгжээ ашиглаж далай дор амжилттай тулгаж авчраад, улмаар Аймгийн ОБГ-ын шумбагчидтай хамтарч мөсөн дээр гаргаж чаджээ. . Залуус 2 сая төгрөгөөр гүний камер, 2 сая төгрөгөөр олс татлага, бэхэлгээ авч нийт дөрвөн сая төгрөг зарцуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна