ХЭҮК: МУ-д 14 насанд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээдэг

Admin
2026/03/12

Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд 2026.03.10-ны өдөр цацагдсан. 

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2026.03.12/ ХЭҮК-оос цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэрэг асуудал гарч байгаатай холбогдуулан мэдээлэл өгсөн юм. 

Энэ үер ХЭҮК: "Нэгийгээ дээрэлхсэн хүүхдүүд хариуцлага хүлээхгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 14 нас хүрсэн бол эрх зүйн чадамжтай гэж үздэг.Тийм учраас бусдыгаа зэрлэгээр зодож тамласан сурагчид эрүүгийн хариуцлага заавал хүлээнэ гэдгийг албан ёсоор дуулгая" гэлээ

.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна