Судалгаа бөглүүлнэ гэх нэрийдлээр иргэдийн хувийн цахим хаягт нэвтэрч 18 сая төгрөгийг залилжээ. Тухайлбал өнгөрсөн оны наймдугаар сард иргэн Б нь 20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэх зарын дагуу Ц-тэй холбогджээ. Улмаар иргэн Ц нь Б-д зургаан оронтой тоо мессежээр илгээсэн байна. Ийнхүү иргэн Б-ийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, мөнгө зээлээч гэж гурван иргэнээс 18 сая төгрөг залилжээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлснийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна