Энэ сарын 28, 29-нд Богд ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэнэ

Admin
2025/04/28

Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг эхлүүлээд буй.

Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. Энэ сарын 28, 29-нд Богд ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэдийг өнөөдөр, маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллана уу.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойн эзэн өөрөө хариуцахыг анхаарна уу.



  • 0
    angry
    0
    care
    0
    haha
    2
    liked
    1
    love
    0
    sad
    0
    wow

    Сэтгэгдэл (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна