Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын аманд байрлах “Смарт” сургуулийг тойрсон өмчийн маргааны асуудлын тухай ASU.MN редакц сурвалжилга хийн хүргэсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий Боловсролын Смарт бүрэн дунд сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тушаал гарчээ.
Хэргийг эргэн сануулахад иргэн С.Уянга дуучин Т.Баясгалангаас энэхүү сургуулийн байрыг худалдан авахаар гэрээ хийсэн ч урьдчилгаа мөнгөө төлөөгүй "Хөх хот" руу оргон гарсан байдаг. Дуучин Т.Баясгалан "Хаан банк"-аас нийтдээ 10 тэрбум төгрөгийн зээл авч "Сакура" сургуулийн барилгыг 2018 онд ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Соёлоогийн Уянга гэх эмэгтэй сургуулийн өргөтгөлийн барилгыг нийтдээ 28 тэрбумын үнээр худалдан авах гэрээ хийсэн. Ингэхдээ урьдчилгаа мөнгө төлснөөс хойш шаталсан зарчмаар төлөх ёстой байсан хэдий гэрээний дагуу урьдчилгаа мөнгөө ч хугацаанд нь төлөлгүй сураггүй жил гаруй алга болжээ. Харамсалтай нь тус барилгыг зарсан гэж МУГЖ, дуучин Т.Баясгалан төлбөрөө авч чадаагүйгээр үл барам тус сургуулийг хоёр талд зарсан гэж гүтгүүлж, нэр төрөө алдсан байдаг. Угтаа уг сургуулийг худалдаж авч чадахгүй хэмжээнд очсон иргэн Уянгаас гэрээгээ цуцалж Иргэн Лхамсүрэнд зарсан байна. Лхамсүрэн сургуулийн барилга худалдан авахаар урьдчилгаа төлбөр өгсөн ч худалдан авсан обект болох сургуулийн барилгаа ч аваагүй, мөнгөө ч эргүүлэн аваагүй. Өнгөрсөн энэ хугацаанд буюу өнгөрсөн оны есөн сард Уянга худалдаж аваагүй, мөнгөө төлөөгүй, сургуулийн байрийг чөлөөлж өгөөгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ч түрээсээ төлөөгүй байж тус обьектийг зарсан Т.Баясгалан болон худалдан авч урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн иргэн Лхамсүрэн объект руу нэвтрэхгүй, оруулахгүй байх шүүхийн захирамж гаргуулаад амжжээ. Уг шүүхийн захирамжийг сургуулийн байрыг худалдан авсан иргэн Лхамсүрэн цуцлуулахаар шүүхэд хандасны дагуу захирамжийг хүчингүй болгосон байна.
Энэ асуудал зөвхөн худалдсан, худалдан авсан, хохирсон гэх 3 иргэний асуудал биш юм. Чанартай сургуульд суралцах хүсэлтэй, төлбөрөө төлсөн нийт 500 гаруй хүүхдийн Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан заяагдмал эрх буюу сурах эрхэнд ноцтойгоор халдсан үйлдэл болж байгаа. Өөрийн нэр дээрх суругуулийн байргүй ч Смарт сургууль энэ намрын шинэ элсэлтийн зараа түгээхдээ өөрийн нэр дээрх барилгатай хэмээн худал хэлж дахин олон аав, ээж тэдний энхрий бяцхан үрсийг хохироох ажлаа хийсээр байгаа.
Өнгөрсөн жилийн хугацаанд иргэн Лхамсүрэн өөрийн худлдан авсан сургуулийн обьектийг албадан чөлөөлүүлэх, үйл ажиллагаа явуулсан хугацааны түрээсийн зардлаа нэхэмжлэхээр шүүхэд хандсан аж. Энэ нэхэмжлэлийн дагуух шүүх хуралдааны тун удахгүй тов зарлагдаж, дээрх маргаан эцэслэн шийдэгдэх аж. Харин өмчийн маргаан эхлүүлсэн Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газраас сургуулийн байр өөрчлөсөн асуудлаар зөвшөөрөл аваагүй, удаа дараа зөрчил гаргасан үндэслэлээр цуцлахаар шийдвэрлэж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт албан бичгээ хүргүүлсэн бол 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий Боловсролын Смарт бүрэн дунд сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тушаал гарчээ.
Иймд эцэг эхчүүдийг “Смарт” сургуульд хүүхдээ элсүүлэн оруулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна