Иргэний үнэмлэхээ хаясан иргэнийг 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ

Admin
2025/04/11

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30000, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 63300 төгрөгөөр захиалдаг байсан юм. Тэгвэл иргэн Х-г иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэжээ. Улмаар иргэн Х энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос зөрчлийн хэрэг биш гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сард уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусдад хор уршиг учруулахгүй гэж үзэж улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй болж байна. Товчхондоо, иргэд иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулийн 30000 төгрөг төлөхгүйгээр, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 33,300 төгрөгөөр захиалан авах боломжтой боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна