Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-өөс “Улсын хэмжээнд тархалт улаан түвшинд хүрсэн. Орны ачаалал их байна. Нийт томуу, томуу төст өвчний 75 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхэд, үүн дотроо 5 хүртэлх насны хүүхэд 40 орчим хувийг эзэлж байна.
Томуу болон томуу төст өвчин хүндэрсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 0-4 хүртэлх насны хүүхдийн вирусийн шалтгааныг тодорхойлбол:
50 хувь нь H1N1
50 хувь нь амьсгалын замын томуугийн А хүрээний вирус. Тэгэхээр одоогийн нөхцөл хамгийн тархалттай вирус нь энэ хоёр гэсэн үг” гэж мэдээлэв.
Харин ЭХЭМҮТ-д хүүхдийн 330 ортой. Нэмэлтээр ор дэлгээд өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхдийг эмчилж байна. Хүүхдийн яаралтай тусламжаар хоногтоо 300-350 хүүхэд, амбулаториор 200-250, хоногт нийтдээ 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна. Ирж үзүүлж, эмчлүүлж буй хүүхдүүдийн 90-95 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шинжтэй” гэв.
Сэтгэгдэл (1)