Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.
ШИНЖ ТЭМДЭГ :
Даарч, чичирсэн.
Бүх биеийн болон мөчдийн арьс биржийсэн / галууны арьс шиг/
Судасны цохилт олширсон / 1 минутанд 80-аас дээш /
Хөлдсөн хэсгийн арьсыг тэмтрэхэд хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна.
Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана.
Хэрэв та болон эргэн тойрны хүн хөлдсөн, осгосон бол дараах зүйлсийг хориглоно.
- Осгосон эрхтнийг үрж массаж хийж болохгүй
- Согтууруулах ундаа хэрэглэхгүй
- Цэврүү үүссэн үед хагалж болохгүй
- Ил гал, зуух, халаагуурын ойролцоо сууж болохгүй
- Халаах хөнжил хэрэглэж болохгүй
- Хөлдсөн, осгосон хүнийг өөрөөр нь алхуулж болохгүй
- Яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй
АНХНЫ ТУСЛАМЖ
Амьсгал, судасны цохилтыг шалгана. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамарга, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачина. Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө.
Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана.
Хүйтэн, нойтон хувцсыг тайлна.
Дулаан хөнжилөөр хучиж хэвтүүлнэ.
Дулааныг барихын тулд толгойг хучина.
Хэрвээ ухаантай байвап халуун юм уулгана.
Дулаацуулна. 2 янзаар дуулаацуулж болно.
Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. Жишээ нь: хөлдсөн гар, хөлийг анхны тусламж үзүүлэгч Та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах.
Гадны зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36,5-37С -ын температуртай бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.
Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл, гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно.
Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна