50 хүний амь аварсан ахлагч Г.Мөнгөншагайг 16 сая төгрөгөөр шагналаа

М.Үүрээ
2024/12/26

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон.

Энэ журмын дагуу зургаа  дахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

ОБЕГ-ЫН ХАРЬЯА ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ,  АХЛАГЧ Г.МӨНГӨНШАГАЙ

Ахлагч Г.Мөнгөшагай нь Онцгой байдлын байгууллагад тав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр 2024 онд гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ 41 хүний амь насыг авран хамгаалж, таван буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, холбогдох байгууллагад хүлээлэгн өгч, дөрвөн нэгж техникийг үерийн голомтоос татан гаргасан.

 Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн12 дугаар хороо Биокомбинатад болсон үерийн голомтоос 33 иргэний амь насыг аварсан бол Сонгино хайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын  нүхэн гарц аадар борооны улмаас үерийн усаар дүүрч автомашин болон төмөр замын зорчих хэсэг хаагдсан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, зургаан автомашин татан гаргаж, 17 иргэний амь насыг аварч, усыг сорууах ажлыг гүйцэтгэн, зорчих хөдөлгөөнийг хэвийн болгосон. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцож, Хэнтий аймгийн Батширээт сум “Онон” голд осолдсон хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг эрэн хайх ажиллагаа мөн үерийн усанд осолдсон  автомашиныг татан гаргах ажиллагаануудад нийт 29 хоног үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 13 хороонд “Хилэм” загас үржүүлгийн нуурт Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын гүний усны сургалтын хотхоныг барих ажиллагаанд манлайлан оролцож,  Үндэсний аврах бригадын байрлалд сургалтын зориулалтаар ашиглах мөсөн хана болон ханан хадны авиралтын цамхаг, гүний усны цооногийг санаачлан салбарын аврагч нарын хамтаар хийж ашиглалтад оруулсан зэргээр үндсэн үүргээсээ гадна албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна