“Сайн байна уу. 107 сонсож байна гэх үгс үүдэнд тодхон сонсогдоно. Энэ 107 дугаарын утсанд өдөрт 100-150 гаруй дуудлага ирдэг. Цагдаагийн байгууллагаас тус дуудлагын дагуу хариу арга хэмжээ авч, хүчирхийлэлд өртсөн, хамгаалах шаардлагатай аюулын зэрэг дунд болон өндөртэй хүүхдүүдийг асран хамгаалагчынх нь хамт Түр хамгаалах байранд авч ирдэг байна.
Хүүхдийн түр хамгаалах байр руу оруут хана өрөө тасалгаанаас нь эхлээд нэг л нам гүм тайван орчинг мэдэрнэ. Харанхуй айдас дундаас ирсэн хүүхдүүд өчигдөрийнхөө бараан амьдралыг түр мартан энд тоглоно. Сайн уу гэж зөөлхөн дугарах тэдний харцанд цаанаа л нэг гуниг хурсан нь илхэн.
"... Энд ээжүүд нь ч мөн нялх үрсээ тэврэн алхана. Эцэг нь архины хамаарлаас болоод хүүхдүүдээ үл хайхарч эхнэрээ орой бүр зодож дарамталдаг. Улмаар ээж нь биеийн байдал нь муудаж хоёр охин болон өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалахын тулд энд иржээ. Эргээд харина гэхээс дотор харанхуйлж айдас төрж байна хэмээн ярьж байлаа.
Хохирогч: “Түр хамгаалах байранд ирээд гурав хонож байна. Манай нөхөр гэртээ агсан тавиад намайг хэд хэдэн удаа зодсон би маш их айдаст автаж 7 настай, ой 7 сартай хоёр охиноо дагуулан энд ирсэн. Биеийн байдлын хувьд нэг талын нүүр тэр чигтээ хөхөрч, нэг хөл хугарсан чихээр үе хатгаж өвдөж өвчин намдаах эм уугаад байж байна. Маргалдах шалтгаан ер нь байдаггүй архины хамаарлаас шалтгаалаад уух бүртээ зоддог. Буцаад харина гэхээр маш их айдастай байна” гэлээ
Цагдаагийн байгууллагын 102 гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл хоногт 24 цагаар нийт 84-100 гаруй буюу улирлын чанараас хамааран хэлбэлздэг байна. Тухайлбал зуны улиралд хүчирхийллийн дуудлага харьцангуй бага ирдэг бол нөгөө л хахир өвлийн хүйтэн улирал эхлэхэд эрс нэмэгдэх хандлагатай байдаг аж. Энэ үед дуудлага эрс нэмэгдэж хоногт 100-150 гаруй дуудлага хүлээн авдаг байна. Хүйтний улиралд хүчирхийлэлд өртсөэ хүүхдүүд гутал хувцасгүй, тавчиктайгаа ирэх тохиолдол ч элбэг гэнэ.
Энэ оны байдлаар нийт 300 гаруй үйлчлүүлэгчийн хүлээн авч холбон зуучлах үйл ажиллагаа зохион байгуулж аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Үүнээс 65 хувь нь насан хүрээгүй хүүхэд буюу 0-15 насны хүүхдүүд дийлэнхи хувийг эзэлдэг байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гогцоо нь хэмжээ хэтэрсэн халамжаас шалтгаалсан архидалтаас үүсч буй. Үүнээс болж өдөрт 100 100 н хүүхдүүд айдаст автан хүчирхийлүүлж өмсөх гутал, нөмрөх хувцасгүй гэрээсээ дайжиж байна. Тиймээс халамжийг бууруулж архидалтын эсрэг арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулах нь нэн чухал юм.
Нэвтрүүлгийг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна