Ө.Шижир: " МАН одоо бүр зарлаж байгаад хулгай хийдэг болох нь"

Admin
2025/09/10

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын шинэчлэлийн хүрээнд ТӨК-ийн захирлуудын цалинг сайд нарын түвшинд буюу 3-5 сая төгрөг болгож бууруулна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр эрчим хүчний салбар дахь ТӨК-иудын нэгдэл болсон "Эрчист Монгол"-ын Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин улс төрийн шинжтэй нэгэн чухал байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "ТӨК-ийн захирлуудын цалинг 3 сая болгож бууруулна гэж ПОПОРЧ болохгүй. Захирлуудын цалинг 3 сая болговол ХУЛГАЙ дийлдэхгүй. Тэр ч бүү хэл 3 сая төгрөгөөр ажиллах шинжээч ч олдохгүй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн байр сууриа илэрхийллээ.

Одоо бүүр зарлаж байгаад хулгай хийдэг болох нь. МАН-хан Даам гарч байгаан байна л даа. Дараа нь хэлсэн шдээ хулгайлнаа гэж гэх гээд байгаа юм уу? Гишүүдэд тараасан төсвийн ном дээр 87 төрийн өмчит аж ахуйн нэгж дотоодын нийт бүтээгдэхүүний 74% үйлдвэрлэж байна гэсэн байна лээ. Бид ямар Социалист улс биш дээ. ДНБ-н 74% төрийн өмчит компаниуд эзэлж байна гэхээр төсөв дагасан, төрийн өмчит компаниуд дагасан хулгай луйвар хэрээс хэтэрч байна аа л гэсэн үг…. Нууж хулгайлдаг бсн бол одоо зарлаж байгаад хулгайлдаг болох нь. Арай онгироо юу? Монголчууд та нарт хариуг чинь барина аа нэг л өдөр….энэ ч яахав Нидерландын давхар иргэншилтэй тул явчих биз…

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.96
3 цагийн өмнө
0
0
Энэ Ардчилсан намын хулгайч сүүлийн үед их цор цор гээд байна.
Хариулах