Н.Алтанхуяг: Хуулийг хулгай хийж намайг хэлмэгдүүлэх гэж оролддог оо боль

А.Булганчимэг
2025/09/11

"Хөгжлийн банк"-тай холбоотой, олон нийтийн анхаарлыг татсан шүүх хурал 4 дахь өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт нийт 42 хүн, 3 хуулийн этгээд холбогдож байгаа бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн 22.1-2 дугаар зүйл буюу “албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр хэрэг үүсгэгдэн, шалгагдаж байна.

 Тус шүүх хуралд УИХ-ын Гишүүн Н.Алтанхуяг оролцож байгаа бөгөөд ийн хэллээ. Тэрбээр, “Монголд хулгай хийсэн хүн ээ олж ирж болдоггүй юм уу? Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгийг. Засгийн газрын шийдвэрээс зарчмын шийдвэр гэж гардаг. Деталчилсан шийдвэр гэж гардаг. Жишээ нь Бэрэн, Монросвед дөрвөн компани ард нь мөнгийг нь тавиад 50 хүртэл сая долларыг олгосугай гэж байгаа. Тэр бол деталчилсан шийдвэр мөн. Бондын зөвлөгөөгөөр ороод бүх тоог гаргаад ирчихсэн учраас. Хэн 170 тэрбум долларыг Засгийн газрын тогтоол дээр бичсэн юм бэ? Бичээгүй. Гэхдээ зарчмын шийдвэр гарсан учир ажлын хэсэг байгуулаад хэдэн төгрөгийн үнэтэй зам юм. Тэр бол надад бас засгийн газарт хамаагүй. Ингээд яам нь ажлаа хийж байгаад засгийн газар оруулсан юм билээ. 170 тэрбум гэдэг юмыг хэзээ хойно хаанаас мэдэж байгаа вэ гэхээр Ч.Сайханбилэгийн засгийн газрын тогтоол байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 10-нд. Би хэзээ огцорлоо. 2014 оны 11 дүгээр сарын 10-нд огцорсон байгаа. Жилийн дараа 170 гэдэг тоо Ч.Сайханбилэгийн засгийн газрын тогтоол дээр гарч ирсэн. Яах гэж энэ Ч.Сайханбилэг 170 тэрбум төгрөгийн тухай тогтоолын гаргасан юм гэхээр засгийн газар дээр энийг эцэслэж шийдэх ёстой. Тэгэнгүүт Ч.Сайханбилэгийн 2015.11.16-нд хуралдаад 170 тэрбум төгрөг дээр нэмэх нь 41 тэрбум төгрөгийн хүү буюу 211 тэрбум төгрөгийг 2016,17,18,19 онуудад улсын төсвөөс төлнө гэж байгаа. Өөрөөр хэлбэл асуудал хүнд байсан учир аваад шийдчихсэн. Тэрийг яаж төлүүлэх үү. Заавал тэр мөнгийг хаанаас төлөх үү гэдгээ шийдэх ёстой. Хууль ингэж Н.Алтанхуяг руу чиглэж үйлчлэхээ боль. Хуулийг хулгай хийж намайг хэлмэгдүүлэх гэж оролддог оо боль” гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна