Д.Дашзэвэг: Хүүгийн минь биеийн байдал болон сэтгэл зүй маш хүнд байгаа

Admin
2025/09/10

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарт зодуулсан гэх Д.С-д хилийн хориг тавих эсэх шүүх хурал болж, хохирогчид хилийн хориг тавихаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ үеэр хохирогчийн аав Д.Дашзэвэг, "Яллагдагчийн ар гэрээс миний хүүг "Эрүүл саруул болоод эдгэрээд ирчихсэн. Зүгээр гадуур явж байгаа" гэх мэдээлэл явуулаад байх шиг байна. Эдгэрэх боломжгүй тийм гэмтэл авсан. Буцаад БНСУ-руу эмчилгээндээ явна" гэлээ.

Мөн тэрбээр, "Нүүрний хугарсан яснуудын эвлүүлж, хадсан. Одоо эдгэрэлт явагдаж байгаа учраас дараагийн хагалгаа 6-8 сарын дараа болно. Байнгын хяналтад байгаа. Буцаад БНСУ-руу эмчилгээндээ явна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна