4 настай Ч.Тэмүдэр хүү тархины хавдар гэх өвчинтэй тэмцэж байна. Түүний ээж Одонтуяа, аав Чинзориг нар хавдартай хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохоор өглөө 6 цагаас үдэш хүртэл үзгэн бал зарж, хандив босгож явна. Өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 73-р сургуульд 666 ширхэг үзгэн балыг 8г ангийн багшид хүлээлгэн өглөө. Тус ангийн охины аав нэг сая төгрөгөөр Тэмүдэр хүүгийн ээж ааваас бал худалдан авч, багшид нь хүлээлгэн өгөхийг хүсжээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 8г ангийн багш н.Дуламсүрэн: Манай нэг сурагчийн аав өчигдөр яриад “Бал хүргэж өгнө, та хүүхдүүдэд өгөөрэй” гэсэн. Тэгээд бал аа авч байна. Манай сурагчийн аав маш сайхан сэтгэлтэй. Залуу гэр бүл байгаа. Ангийнхаа охины ээж, аавд маш их баярлалаа. Тэмүдэр хүүгийн эмчилгээний зардал хурдан бүтээд, эдгэрээд ирээрэй гэж хүсье.
Та бүхэн хандивт нэгдээрэй
Хас банк: Ээж Ө.Одонтуяа 50003200 5002886149
Холбоо барих дугаар: 99071055, 95177777
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна