УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Toyota Land Cruiser 78 маркын автомашин өгсөн байна. М.Нарантуяа-Нара: Намрын тэргүүн сарын шинийн 18ны хуртай хувьтай сайхан өдрөөр Түнхэл тосгоныхоо цагдаагийн албанд туулах чадвар өндөр цоо шинэ Toyota Land Cruiser 78 маркын автомашиныг хүлээлгэн өглөө.
Манай Түнхэл тосгон хүн ам 3500 гаран дээр нь зуны улирал гэлтгүй гадаад дотоодын аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг бөгөөд, уул уурхай, мод, самар гээд хүн байгалийн олон асуудлууд хөвөрдөг тосгон байдаг билээ.
Тиймээс хэдийгээр тойргийн гишүүн биш ч гишүүн болсон цагаасаа нутаг орондоо хэрэгцээ шаардлагатай зүйлсээс бага ч гэсэн шийдвэрлэж өгөхсөн гэж зорьсондоо хүрлээ.
Нутгийн иргэд олон нийтийнхээ амар амгалан байдлын төлөө 40км радиуст цаг наргүй давхиж байдаг цагдаагийн албан хаагчдын маань ажил үйлс өөдөө дээшээ, алтан шар зам өлзийтэй байх болтугай
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна