УИХ-ын гишүүн​ Д.Цогтбаатар: "Өчигдөр АТГ МАН-ын байр руу орохдоо дутуу орчихлоо

Admin
2025/09/18

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: "Өчигдөр АТГ МАН-ын байр руу орохдоо дутуу орчихлоо. Өшөө цаашаа орсон бол бид нар төсвөө хэд дахин нугалаад авчих боломжийн хэмжээний дарга нар тэр цагаан байранд маш их байгаа. Одоо энэ шахаа хийж баяждаг, томилгоо хийдэг,  аалзны тор угсардаг сүлждэг хүмүүс тэнд суудаг.

АТГ ажлаа хийгээд 2,3 том даргыг бариад яг шударга хариуцлагыг нь хүлээлгэж чадах юм бол өнөөдрийн энэ төсөв хэд дахин нэмэгдэх боломжтой. Оюун-Эрдэнэ бол бэрийнхээ сошиалд тавьсан зурагнаас нь болоод явчихсан. МАН-д ийм бэртэй дарга нар маш олон байгаа гэдгийг нийгэм мэдэж байгаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.36
2 цагийн өмнө
0
0
авилгач намыхан бол тэр чигтээ хулгайгаар эх орноо зарсанаар баяжсан үнэн шүү шударга 5 бүгд урт гартай улс байжээ
Хариулах