МОНГОЛ УЛС АВЛИГЫН ЭСРЭГ СТАНДАРТЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН АНХДАГЧ УЛС БОЛЛОО

Admin
2025/09/16

•Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй ISO 37001 – авлигын эсрэг стандарт, менежментийн тогтолцооны олон улсын сургалт өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ нь шударга ёс, ил тод байдал, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх “Нэг улс – Нэгдсэн стандарт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй чухал алхам юм. Сургалтыг хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Үндэсний итгэмжлэлийн газар, Авлигатай тэмцэх газар болон бусад түншүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

•Авлига нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй нийтлэг сорилт бөгөөд ардчилсан засаглал, эдийн засгийн хөгжил, иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг шийдвэрлэх нь зөвхөн хууль, хяналтын байгууллагын үүрэг бус, байгууллага бүрийн ёс зүй, менежментийн тогтолцооны асуудал юм.
ISO 37001 стандарт нь авлигын эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянаж удирдах олон улсын хэмжээнд баталгаажсан үр дүнтэй арга хэрэгсэл юм.

•Энэ удаагийн Олон Улсын сургалтад Сингапур, АНУ, БНХАУ, Вьетнам, Морокко, Казахстан, Малайз, Нигери, Уганда зэрэг орны төлөөлөгчид оролцож буй нь сургалтын олон улсын ач холбогдлыг улам тодотгож байна.
Монгол Улс энэ сургалтыг зохион байгуулснаар бүс нутагтаа авлигын эсрэг стандартчиллыг манлайлах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтыг дэвшүүлж буй анхдагч улс болж байгаа юм.

•Энэхүү сургалт нь шударга ёс, хариуцлагын зарчмыг гүнзгийрүүлэх, авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэхэд чухал алхам болж, бодит үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

May be an image of 11 people and textMay be an image of 7 people, newsroom, dais and text that says 'APAC cИT maToHи NOEPENICENT LAVSIT CORRSPTIG ACCREDITATION OF ANTI-BRIBERY MANAGEMENT SYSTEM (ISO 37001:2025) CERTIFICATION golia 2025 (25'


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.171
2025/09/16
0
0
ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ ЗАЙСАНГИЙН АМЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ЭЗЭЛЧИХЭЭД ИЧИХ НҮҮР Ч АЛГА. ҮГҮЙ ГЭХ БОЛ ЯАЖ ТЭНД ЭЗЭН СУУСНАА ТАЙЛБАРЛААЧ
Хариулах