АНУ-д метрогоор зорчиж байсан 23 настай Украйн бүсгүйг онц хэрцгийгээр,шалтгаангүйгээр хөнөөсөн хэрэг гарсан юм. Гэмт хэрэгтэн 34 настай,хар тамхины хамааралтай этгээд юм.
Декарлос Браун нь одоогоор Хойд Каролайна мужийн "Mecklenburg County Jail"-д хоригдож байна. Түүнийг өндөр эрсдэлтэй хоригдол гэж ангилж, тусгай хяналтад байлгаж байгаа аж. Шүүх нь түүнийг сэтгэцийн үнэлгээ хийлгэх шийдвэр гаргасан. Одоогоор Декарлос Браун "Central Regional Hospital "-д шилжиж, сэтгэцийн эмч нарын хяналт дор үнэлгээ хийлгэж байгаа юм. Үнэлгээгээр хэрэв түүнийг “incompetent” гэж үзвэл эмчилгээ хийнэ, хэрэв “competent” гэж үзвэл шүүхийн явц үргэлжилнэ.
Декарлос Браун өмнө нь 14 удаагийн баривчилгаа, 8 ял шийтгэлийн түүхтэй.
Гэр бүл, өмгөөлөгч нар нь түүнийг удаан хугацаанд сэтгэцийн эмгэгтэй байсныг мэдүүлсэн.
Декарлос Браун одоогоор шүүхийн өмнөх шатанд хоригдож ,сэтгэцийн үнэлгээнд орж буй байдалтай байна. Түүнд холбооны түвшинд хамгийн дээд ял буюу цаазаар авах ял тулгах боломж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна