Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага өчигдөр 16 цаг 55 минутад иржээ.
Тодруулбал Тариалан сумаас хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна. Эрлийн ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өдрийн 13 цагийн байдлаар Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан орон нутгийн 250 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, 2 мотоцикл, 4 морьтойгоор 4-5 км-ийн радиуст самналт хийж байна. ОБEГ-аас нисдэг тэргээр хайхаар хүсэлт аймгаас ирүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна