С.Мягмарсүрэн: Надад бол нэг тийм битүү юман дотор хүү маань байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байгаа. Миний хүү эсэн мэнд олдох байх гээд хүлээж байгаа

Admin
2025/09/21

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газраас энэ сарын 17-ноос эхлэн сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2025.09.21/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

Хүүгийн ээж: Манайх Тариалан суманд ирээд дөрөвдэх жилээ өвөлжих гэж байгаа. Мод бэлтгэхээр саахалт айлынхантайгаа тохиролцоод, тэр өдөр хүнтэй уулзчихаад араас чинь очъё гээд бид энд ирсэн.  Энд ирэхээр явж байх замд хүү маань унтаж ирсэн, таван сартай охин маань унтаж байсан. Хүүхдүүд маань унтаж байсан болохоор машиныхаа ойролцоо газраас үүс түүж байгаад түлээ ачсан машин маань 200 гаад метр зайд байсан. Тэнд очиж шуудай байна уу гэж асуусан. Тэгэхэд “Ажиллахгүй хөрөө аваад яв, машиндаа аваачаад хийчих” гэсэн.  Тэндээс буцаад машин дээрээ ирэхэд 20 минут орчим л болсон. Иртэл хүү маань байгаагүй.

Аав руу нь орилоод хүүхэд алга боллоо гээд хэлсэн, энэ хавьдаа бид хайсан.  Хүүхэд алга болсон даруйд утсаар ярих санаа ч төрөөгүй, аав нь харин утсаар ярьж хэл дуулга гэсэн. Би хамгийн түрүүнд хадам эгч рүүгээ залгаж, хүүгээ алга болсныг хэлсэн. Энэ газартай ойрхон хамгийн наад захын айлаас хүн ирж, хайж эхэлсэн. Машины хаалга хаалттай байсан, хойд хаалгаар л буусан болов уу. Дүү нь байгаа тохиолдолд хэзээ ч орхиж явдаггүй байсан. Жолоочийн суудлыг сунгаад дүүг нь унтуулсан байсан, хажуу талын сандал дээр нь дүүгийнх нь хувцас зэргийг тавьсан байсан. Юу ч хөдлөөгүй байгаа, тэгэхээр арын хаалгаар л буусан болов уу. Байхгүй болсныг мэдсэн даруйд охиноо тэврээд би хэсэг уулаар хайж орилсон, чанга орилохоор охин маань цочоод байсан. Орилохоор чимээ гарч магадгүй гэж хэсэг чагнах байдлаар орилж байсан ямар ч дуу чимээ гараагүй. Хүү маань хөл чангатай, хэл яриа сайтай хүүхэд. Аав аа, ээж ээ, баая, шээе гэж хэлдэг хүүхэд.

Хүүхдийг маань алга болсон өдрөөс эхэлж олон хүн энэ хавийг самнасан.  Надад бол нэг тийм битүү юман дотор хүү маань байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байгаа. Миний хүү эсэн мэнд олдох байх гээд ээж нь хүлээж байгаа. Сэтгэл гарган эрэлд оролцож байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлийн талар илэрхийлье” гэлээ.


0
angry
5
care
2
haha
3
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.8
1 цагийн өмнө
0
0
энэ зүйл эцэстээ гайхамшигтай гэмээр үр дүн өгнөдөө чадалтай мэргэн түргэн хүмүүс нь бүгд таараад байналээ хэлж ярьж байгаа нь ёстой л нээрээ хүн тэврээд ороод ирнэдээ улс даяар хайж байгааг нь ч гадарлахгүй тууж явхавдээ нөгөөх нь
Хариулах