Хилчин хотхоны орчимд Түргэний машинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ

Admin
2025/09/16

СХД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэр "Хилчин хотхон" орчимд өнөөдөр /2025.09.16/ түргэний машин, суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Улмаар тус ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг ТЦА-наас мэдэгдлээ.

Дашрамд, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд зам тээврийн есөн осол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ. Иймд, жолооч нарыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.46
1 цагийн өмнө
0
0
Нөгөө пруустэй орк бам орчихсон тууж байх юм
Хариулах