Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. Тэгвэл ирэх жилийн төсвийн төсөлд төрийн албанаас тэтгэвэртээ гарч байгаа хүмүүст олгодог нэг удаагийн тэтгэмжийг хоёр жил хувааж өгөх өөрчлөлтийг тусгажээ. Учир нь тэтгэвэрт гарах ахмадуудын тоо нэмэгдэж төсөвт тэр хэмжээгээр дарамт ирж байгаа аж. 2025 онд төрийн албанаас тэтвэрт гарсан ахмадуудын нэг удаагийн тэтгэмжид 241 тэрбум төгрөг олгосон бол 2026 онд 111 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 352 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Тиймээс энэ төсвийг хоёр жил дамнуулан олгох хувилбарыг Засгийн газраас оруулж ирсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна