“ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас 10 сурагч оролцлоо. Нийт есөн төрөлд 223 сурагч өрсөлдсөнөөс “Hippo S10 “төрөлд Т.Мишээл 89,39 оноогоор дэлхийн аваргын шатнаас мөнгөн медаль хүртлээ.
Т.Мишээл нь энэ оны 07 дугаар сард Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан хагас шигшээ шатанд “S10” төрөлд 01 дүгээр байр эзэлж, дэлхийн аварга шалгаруулах шатанд оролцох эрхээ авсан аж. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах шатанд "S10" төрөлд өрсөлдсөн Б.Цэлмэг нь тавдугаар байрт шалгарсан бол “Little hippo” төрөлд өрсөлдсөн Б.Эрхцэцэн 15 дугаар байр, А. Ихбаяр 24 дүгээр байр, Ж.Итгэл 25 дугаар байранд шалгарчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна