Э.Алтандөш: Эрхэм сайд, Дарга нараа ард иргэддээ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ‼️

М.Үүрээ
2025/04/27

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгох нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас Улсын эмнэлэгүүдээс 20-40 хувь, хувийн эмнэлгүүдээс 40-50 хувийн санхүүжилтийг нь хасаж олгож байгаа аж. Ингэснээр иргэд улсын болон хувийн эмнэлгүүдээр төлбөр төлж үйлчлүүлэхээр болж буй. 

Улмаар эмч, үйлчлүүлэгчдын хооронд зөрчил үүсч эхэлж байна. Учир нь иргэд олон жил ЭМДаатгал төлсөн атлаа яагаад төлбөртэй үйлчилгээ авах ёстой хэмээн эмнэлгийн байгууллага руу бухимдаж эхэлжээ. Энэ талаар бид холбогдох байгууллагуудаас тодруулан сурвалжиллаа. 

https://www.facebook.com/AsuNewsMN/videos/1007041621081051/?mibextid=rS40aB7S9Ucbxw6v


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.44
Өчигдөр
0
0
Эрүүл мэндийн систем бүхэлдээ дампуурч байна. Арай ч дээ.
Хариулах