“Anuhai’s fitness show” нэвтрүүлгийн үеэр оролцогч Т.Маргад-эрдэнэ бэлтгэлийн заалыг орхин гарав

Admin
2025/04/28

Дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл, галбирлаг биетэй болохыг хүссэн бүсгүйчүүд энэ хавар “Anuxai’s fitness show”-гаар бүрэн дүүрэн амьсгалж байна.

Дасгал сургуулилт, хоолны дэглэм, түүнээс үүдэлтэй сэтгэл зүй, зан харилцааны тогтворгүй байдал үүсэх гэхчлэн бүсгүйчүүд маань дугаараас дугаарын хооронд огт төсөөлөөгүй саад, бэрхшээлтэй нүүр тулсаар байна. 

Өөрчлөлтийг өөрсдийн биеэр мэдэрч, амьдралдаа шинэ дадал, хэмнэл суулгах гэж бүх оролцогчид хичээж байгаа ч тэсвэр тэвчээр алдах үе гарсаар л байна...

Бүсгүйчүүд дахин нэг хүндхэн өдрийг өнгөрүүлж, оролцогч Т.Маргад-Эрдэнэ бэлтгэлийн заалыг орхин гарчээ... Анухай багшийн хатуу шаардлагыг хүлээн зөвшөөрсөнгүй юу, эсвэл түүнд үнэхээр шантрах зүйл тохиолдов уу? Шулуун шударга үгтэй, хэзээ ч, ямар ч үед өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй, цэгцтэй илэрхийлж чаддаг Т.Маргад-Эрдэнэ яагаад багштайгаа ам зөрөв? Хатуу, чанд шаардлагатай Анухай багш оролцогчдодоо энэ өдөр ямар даалгавар өгөв... 

Эдгээр асуултын хариулт үнэхээр сонирхол татаж байна. 

 

Нэвтрүүлгийн гурав дахь дугаарт Монголын нэрт холимог тулаанч Д.Батгэрэл зочноор уригдан, бүсгүйчүүдтэй хамт жин хасах, дасгалын ачааллыг хэрхэн даван туулах тухай хувийн зөвлөгөө өгсөн бол өнөөдөр үзэгчдэд хүрэх тав дахь буюу өнөөдрийн шинэ дугаарын зочноор Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан оролцжээ.

Бөх сонирхогчдын шүтээн, бүсгүйчүүдийн краш “Амаргүй” Амраа начин “Anuxai’s fitness show”-ны оролцогчидтой хамт цагийг хэрхэн өнгөрүүлснийг тав дахь дугаараас хүлээн авч үзэх нь ээ. Эрүүл, чийрэг бие бялдрыг бүтээх эрч хүч нэмэгч “Anuxai’s fitness show”-ны 5 дахь дугаар өнөөдөр ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ.

Шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоногт хоёр удаа буюу даваа, пүрэв гариг бүрийн 20:30 цагаас цацагдаж байгааг дахин сануулъя.

45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Lexus” маркийн авто машины эзэн болох болно.


0
angry
0
care
1
haha
7
liked
4
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.110
2025/05/01
0
0
Яааг зөв хөөрхнөө дарамтлуулна гэж юу байсан юм би чамаараа бахархаад ч барахгүй байгаа.Турах амрхаан хөөрхнөө надтайгаа 5 хоног сэгсийтэл секс хийчих нэг шөнө 2,5 кг хасчихнаа хөөрхнөө асуудалгүй буруугаар битгий ойлгоорой сайхан жингээ хасуулчихөө
Хариулах