Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан ажлын албаны ажлын явц, үр дүн, төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газар ажлын дэд хэсгийн төлөвлөгөөг баталж өгсөн. Ажлын алба энэ дагуу стратегийн орд эзэмшигч ААН-үүдтэй хэлэлцээрийн ажлаа эхлүүлээд явж байна.
Эрдэнэт зэс, молибдений орд эзэмшигч гурван аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийж долоодугаар сар гэхэд дуусгах ёстой. Стратегийн орд эзэмшигч 26 компани бий. Компаниуд эхнээсээ хэлэлцээрт оръё гэсэн албан бичгээ ирүүлсэн.
Нэг чухал мэдээллийг дуулгая. Ирэх долоо хоногоос УИХ-аар стратегийн ордуудын тухай, нэмэлтээр стратегийн ордын жагсаалтад 39 орд оруулах тухай шийдвэр гаргуулахаар Засгийн газарт өргөн барьсан.
БЭТ-ийн хувьд 39 орд дээр нэмж эдгээр найман ордыг оруулах нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлсэн. Эдгээрийг үеийн үед стратегийн ордод оруулахгүй нууж ирсэн байдаг" гэв. Эдгээр нь
Сэтгэгдэл (3)