Ард түмнийг төлөөлж УИХ-д суусан Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбат ард түмний баялагийг эргүүлэн өгөх үү?

Admin
2025/04/24

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Стратегийн ач холбогдол бүхий 16 ордыг бүртгэсэн байдаг. Өдгөө түүний долоо нь төрийн өмчийн оролцоотой байгаа.  Эдгээр 16 ордын 2-т Нарийн сухайтын бүлэг орд бичигдсэн байдаг.

Өмнийн говийн хар алтны ордуудаас  хэмжээгээр Тавантолгойтой эн зэрэгцэхүйц, бас хамгийн их нөөцтэй, сайн чанарын эрчим хүчний нүүрстэй нь Нарийн сухайт. Энэ ордыг 1960-аад оны дунд үеэс судалж 1992 онд нарийвчилсан хайгуул хийж 125.5 сая тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоон Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Үүнийг нь үндэслэн 2007 оны УИХ-ын тогтоолоор Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулсан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн Сухайтын нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Монголын алт (МАК)” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК ба “Чинхуа Мак Нарийн Сухайт”ХХК-иуд нь Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэн шанд, Нарийн сухайт гэсэн 4 хэсгээс бүрдэх ба нийт 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд 1,004.94 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан байдаг. Нарийн сухайтын орд нь төрийн оролцоогүй орд бөгөөд өнгөрсөн жил баталсан Байгалийн баялагийн хуультай холбоотойгоор хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлыг Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан гардан ажиллаж байгаа. Тэгвэл. Ж.Батзандан хэлцэл хийх эрэмбийн  хоёрдугаарт Нарийнсухайтын бүлэг ордыг оруулжээ. 

Тус ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг.

 Нэг лиценз эзэмшиж буй "Өсөх зоос" ХХК нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатынх. Нарийн сухайт ордын Хүрэншандын талбайн 350.13 га газарт 2013.05.27 ашиглалтын нэг лиценз авсан бөгөөд 2043.05.27-нд дуусах юм.  УИХ-     ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат нь “Өсөх зоос”, “Ундрах говь”, “Баялаг энержи ресурс”, “Монгол” ХХК тэргүүтэй нүүрсний компанитай  бөгөөд түүнийг нүүрсний магнат гэж хочилдог. Ч.Ундрамын аав Ч.Чинбат өдгөө “Өсөх зоос” ХХК-аараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх Хүрэн шандын нүүрсний уурхай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байх Эрвэй хошууны уурхай болон Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байх Бор толгойн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт байх Хөх булагийн ордыг тус тус эзэмшиж буй. Хөх булагийн ордоо ухахын тулд Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан нь 2022 онд илчлэгдэж, олон нийт охин Ч.Ундрам руу нь “дайраад” эхэлмэгц өдөр нь шахуу төлж байв.

Монголын ард түмний өмч болох Нарийн сухайтын нүүрсний ордод МАК компанитай зэрэгцэн эзэн суусан нүүрс экспортлогч “Өсөх зоос” компанийн захирал Ч.Чинбат охиноо УИХ-д зүтгүүлж гишүүн болгосон. МАК-ийн Б.Нямтайшир ч мөн хүү Н.Номтойбаяраа УИХ-ын гишүүний суудалд суулгасан. Чухам ямар ашиг сонирхолын үүднээс 5 сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүн болохын тулд хичнээн арван тэрбумыг зарцуулдагт гайхаад байх зүйлгүй. Ч.Чинбат нь 2018 онд Тавантолгойн уурхайгаас Цагаандэл уулын боомт хүртэлх 270 км авто замын концессыг авч, Засгийн газартай гэрээлсэн. Энэ төслөө улс төрийн гацаагүй урагшлуулахын тулд охин Ч.Ундрамаа УИХ-ын гишүүн болгосон гэлцдэг. 

УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө: Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж  тангарагладаг. Нарийн сухайтын бүлэг ордод лиценз эзэмшдэг, нүүрсий магнат Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Ч.Ундрам охиныхоо ард түмний төлөөх үйлсийг ч болов хүндэтгэн Засгийн газартай хэлцэл хийж байгалийн баялгийн 34-51 хувийг эргүүлэн өгөх хэрэгтэй биз ээ. Учир нь иргэн бүр стратегийн гэх тодотголтой газар доорх баялгаас хүртэх заалт Үндсэн хуульд бий. Харин иргэний төлөөлөл бол түүний охин УИХ-ын гишүүн Ч.Ундрам юм.  



7
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.247
4 цагийн өмнө
0
0
Аба нь баян байх нь миний Уканад ямар хамаатай юм тэгж яривал бор зүрхээрээ өрсөлдөөд гарсан за юм бол миний Уканаг дайрахаа больчих за.Та нарыг бодвол нөхөртэй эмэгтэйчүүдийн нүдийг нээж зоригжуулж өгсөн юм шүү яагаад гээч нөхрөө байж байхад галыхаа өрөөнд Зактай босоогоороо бавалцаж олон монгол эмэгтэйг соён гэгээрүүлсэн юм шүү.Одоо манай эхнэр босоогоороо авахуулах гээд байдаг болсон байна энэ маш сайн шүү
Хариулах
66.181.160.115
Өчигдөр
1
0
гал зуухандаа гэр бүлийнхнийхээ дэргэд өөр эртэй бавалцдаг, нүүрсний хамгийн том хулгайчдын гэр бүлийн гишүүн, дахин сонгогдсон нь харин гайхалтай шүүдээ МАНай нам нам гэж эргүүтсэн лалруудын долоодог хулгайчдын сонгодог жишээ.
Хариулах
202.55.188.93
15 цагийн өмнө
0
0
Лаг
Хариулах