Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр “Төрсөн хүүгээ хутгалчихлаа” гэх дуудлага ирсэн байна.
Улмаар цагдаагийн байгууллага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт очиход, тус хаягт оршин суудаг 41 настай эрэгтэй нь 23 настай өөрийн төрсөн хүүтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар маргалдаж, гуя руу нь нэг удаа хутгалж гэмтээсэн бөгөөд улмаар хүү нь эмнэлгийн тусламж авсан ч гэмтлийн улмаас эмчилгээ авалгүй нас баржээ.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна