УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан сайдаа! П.Батчулуун эмчийн АР ГЭРИЙНХЭНД ЯАСАН МУУХАЙ ХАНДАЖ байна аа!

М.Үүрээ
2025/04/25

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хаягласан захидал илгээжээ. Тэрбээр хэлэхдээ, “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чи төрийн өндөр албан тушаал ёс зүйтэй ажил хийж байгаа шүү! Чамайг шударга ажиллах байх гэж итгэж байлаа. Чиний хэлсэнчлэн хоёр дахин хямд, чанартай хавдрын эм оруулж ирсэн баримтаа дэлгээрэй.Би харин энд хууль дүрэм зөрчиж гадны таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямарч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн баримтыг чинь дэлгэнэ.

Өнгөрсөн парламентийн үед би энэ хуулийн төсөл дээр бүтэн хоёр жил ажиллаад эрүүл мэндийн яаманд бэлэн төсөл өгөөд хурдхан өргөн барьчихаа гэхэд та нар хав дарсан. Бүүр аргаа бараад эмийн чанарыг шалгадаг түр хороо байгуулсан. Өөрөө ахлаад УИХ, ЗГ, ард иргэддээ яаж чанаргүй эм МУ-д байгаад байгааг, яаж чанаргүй хэрнээ 2-3 дахин үнэтэй  байдаг юм бэ гэдгийг дэлгэн харуулж нотлох баримт үзүүлсэн. Үүний үр дүнд бид эмийн хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн 2024 оны 6 сард баталсан. Одоо энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явж байна. Эрүүл мэндийн яам, эрхэм сайд танд эмийн чанарыг сайжруулах эрх зүйн орчин бүрэн бүрэлдсэн шүү. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан явуулах хуулийг сайн унш. Тендерийн хуулийн 36 дугаар зүйлийг унш. Энэ хуулийг өнгөрсөн парламентад шинэчлэн найруулахад би гар бие оролцсон юм. Яаж сайн эмийг боломжийн үнээр оруулах тухай тендерийн хуулинд оруулахаар зорьж хийсэн. Энэ хуулинд олон улсын байгууллагад тухайн эм байхгүй байвал үйлдвэрлэгчтэй гэрээ хийх тухай заалт байгаа. 

Энэ хуулийг хийхдээ түрийвчээ зузаатгаг гэж хийгээгүй шүү. Зовсон олон түмэн эмийг боломжийн үнээр, чанартай байдлаар оруулж ирээ гэсэн болохоос таныг гадны улсын таван үйлдвэртэй очиж уулзаад үнэ тохироод бай гэж хэлээгүй. ЗГ-ын гишүүн үйлдвэрлэгчтэй очиж уулзаж байдаг ийм ашиг сонирхлын зөрчил байж болдог юмуу? Эмийн агентлаг нь хөөрхий  ЗГ-аас батласан тендерийн хуультай холбоотой 42-р тогтоолын дагуу журмаа барих гээд Unicef-тэй бүтэн зургаан сар хэлэлцээр хийгээд явж байхад нь та болиулсан. 

Болиулаад шууд гадны таван үйлдвэртэй 23 төрлийн эмийг ямар нэгэн тендерийн үнийн харьцуулалтгүйгээр худалдаад авсан. Тэгээд гурван жилийн гэрээ хийсэн байна. Гурван жилийн гэрээгээр эхний гурван сард та 9,6 тэрбум төгрөгийг даатгалын сангаас төлсөн байгаа. Тэгээд ЭМД-ийн ерөнхий газрын даргаар С.Энхболдыг тавьсан. Энэ гэрээгээ хийх гээд С.Энхболдыг тэнд тавьсан юмуу? Гурван жилийн гэрээ нийтдээ 120 тэрбум төгрөгийг хууль бусаар эм худалдаж авсан байна. Энэ нь ил гараад ирэхээр төлбөр төлж хүн гүтгэдэг, харлуулах гэж оролддог. Чиний хийж чаддаг наад технологийг чинь хүмүүс мэддэг болсон. Энэ арга чинь явахгүй ээ.

Нөгөө 2 дахин хямд чанартай хавдрын эмийг чинь өвчтөнүүд хайгаад байна шүү дээ. Манай эмч нар хэрэглэе гэж байна. Тэрийгээ хаана байгааг заагаад өгчих. Шагын үнээр эм авч байгаа баримтууд чинь миний гарт байна. Эмийн үнийг хямдруулсан баримтаа дэлгээрэй чи! Би эмийн үнийг өсгөж зарж иргэддээ зовлон нэмсэн баримтуудыг чинь прокурорт өгнө. Хуулийн байгууллага дээр хоёулаа уулзъя.

Мөнхсайхан чи жаахан хүн чанартай байгаач. Зовсон, зүдэрсэн хүмүүсийн зовлонгоор битгий хөрөнгө мөнгөө түнтийлгээд байгаач. Хүний өвчин зовлон дээр хувьдаа бизнес хийнэ. Эмчийнхээ эрх ашгыг хөсөр хаяна. Батчулуун эмчийн ар гэрийхэнд та ямар муухай хандаж байнаа. Яаж тэгж хэлж чадаж байнаа. Яасан цэвдэг юм. “Одоо тэгээд би яахав дээ” гээд сууж байдаг. Үүнийг би хэлээгүй шүү. Нэртэй төртэй сэтгүүлчид бичиж байна.

Цэргээ хаяад явдаг генерал байхгүй шүү. Чи тусладаггүй байж болно. Монголын эмч нар, бид нар Батчулууныгаа гаргаж авна. Харж байгаарай. Энэ ганцхан Батчулууны асуудал биш. Үүний ард зовсон зүдэрсэн эрхтэн шилжүүлэн суулгахыг хүлээсэн олон өвдсөн хүмүүс хүлээж байна.

Би ах хүний хувьд, анагаах ухааны доктор ажилласан жил ахиу хүнийхээ хувьд чамд зөвлөе. Хүн бай! Эмчийн тангарагаа хэд дахин уншаарай. Монгол улс хуультай шүү. Хүн биш хууль засагладаг ардчилсан улс шүү” гэв


0
angry
1
care
0
haha
3
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.146
2 цагийн өмнө
0
0
Чинбүрэн гэж гаж донтон Чинбүрэнгээс өөр хэн ч сайд болсон нойр,хоолгүй зүхэж харааж явдаг шар хадны нэг эмгэгтэй
Хариулах
202.55.188.107
21 цагийн өмнө
0
0
Чинбүрэн чинь элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч. Тэгэхээр Батчулуунтайгаа нийлж олон хүний эрхтэн тонож байсан биз. Тэгээд л хам хэрэгтнээ суллах гэж шүдээ хавираад байгаа бололтой.
Хариулах
202.9.46.66
3 цагийн өмнө
0
0
Чи ч зүрхээ сугалуулж байвал таарах хог байна
Хариулах
103.168.34.81
21 цагийн өмнө
0
0
Munhshn luivarchin ugaasaa tom hunii eveeleer yvj saidiin suudal luivardsan gudamjnii zahiin luivarchin shuudee , em hymd oruulj unetei shahah bol tuunii mergejil n bolson , uunii tuld ch yltan boloh gej bsn ter hamiigaa tatan avch EMDEG .t dargaar tomilson shuu !
Хариулах