ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух КОНСУЛААР ТОМИЛОХ санал гаргажээ

М.Үүрээ
2025/04/20

Дипломат томилгоо гэж сүүлийн үед хөл толгой, учир начраа алдсан хэрэг болоод буй. Гурван нам хамтарч Засгийн газар байгуулсныг ч хэлэх үү, “Танай тэрийг элчин, консул болгосон бол манай энэ хүнийг ч бас гадаадад томилоод аль” гэдэг болсон юм байх.

Хуучин цагийн тулхтай, боловсролтой, олон улсын харилцааны дүрэм журмыг ягштал мэддэг, ясны дипломатчид өдгөө бараг үгүй болсон. МАН-ын “Жаран тэрбум”-ын Ц.Сандуй Токиод Улаанбаатар хотын төлөөлөгчөөр сууж буй бол АН-ын С.Эрдэнийг АНУ-ын Чикагод дэд консулаар явуулчихсан. Тэнд суугаа монголчууд эсэргүүцсээр байсан атал шүү.

Харин одоо ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Хятадын Тайваньд суух консулаар томилох санал гаргаад буйг АН-ын дарга Лу.Гантөмөр үнэн гэж хэлж. Тэрбээр “АН-аас ганц нэг хүн томилохоор дайраад байдгаа больж болдоггүй юм уу. АН-ынхан төрд орж ачаа үүрэлцэх эрхтэй шүү дээ” хэмээн нотлоод авсан байна лээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.137
2025/04/22
0
0
Ямар ч боловсролгүй, ёс суртахуунгүй, харгис хэрцгий, шуналтай ийм хүнээр яг яах гээд байдаг юм бол, ямар учир байна
Хариулах
122.201.31.32
2025/04/21
0
0
Энэ хүнийг нэгмөсөн улсын эзнээрээ томилоод нэгмөсөн дампуурцгааяа аймаар хорчин өс өвөрлөж түүнийгээ хэрэгжүүлдэг их муухай хүн шүү монгол улсын гадаад бодлого ингэтлээ дампуурлаа гэж үү? Хурцыг хэн бэ? гэдгийг монгол түмэн таньсан Элбэгдорж төрд нөлөөтэй хэвээрээ байгаан байна Хурцыг энэ албан тушаалд хэрвээ томилох юм бол Юмжирдулам Осоржамаа хоёрыг өгөөд явуул.Батцэцэг сайдын томилгоо бол биш байх Оюунэрдэнийн суганы үс банхар нохой нь болсон буруу хазалттай Гантөмөрийн томилгоо байх иргэдийн санал ямар ч хамаагүй юм байна.Хурц энэ албан тушаалд очих аваас Монгол дуусна түй май шүү ацнуудаа
Хариулах
66.181.177.149
2025/04/21
0
0
Энэ мэтийн балаар томилгооны эзэн Л. Гантөмөр биз дээ. Эрдэнийг Чикагод, Хурцыг Тайванд гэнэ. Оюунэрдэнэ ээ Батцэцэгээ энэ балай зүйлсийг зогсоогооч. МАН-ын нэр хүнд өнгөрлөө шүү
Хариулах
173.15.15.89
2025/04/21
0
0
АНУ-ын Чикаго хотын консулд дэд консулаар С.Эрднэг тоомисон.
Хариулах
173.15.15.89
2025/04/21
0
0
Намууд хамтарсан засгийн газарт орчихоод өөрийн намаа их шантаажилдаг, албан тушаал нэхдэг нөхапийгөө гдаадад элчин сайдын аппратад болон консулаар явуулдаг практикийг шинээр бий болгож байгаа нь харамсалтай. Гадаадад улсаа талөөлөх хүн чинь ард олондоо нэр хүндтэй, хийж бүтээсэн ажил амжилт сайтай, тухайн улс орныхоо хэл соёлыг сайн мэддэг, ажил хэрэгч, өндөр саилга, хариуцлагатай хмүүсээс шилж, сонгож тавьдаг болгох хэрэгтэй шүү. Нам хоорондын тохиролцол, наймаагххр бус төрийн албаны хуулийн хүоээнд судлагпаж тэнцсэн хүнээ гадаадад томилож, ажиллуулдаг болгооч ээ!! АНУ-ын Чикого хот дахь консулд тэнд ажиллаж, амьдардаг иргэд нь дургүйцээд байхад дэд консулаар, одоо Тайванд С.Зориг агсаныг хөнөөсан хэрэгт ямарч холбогдолгүй хүмүүсийг гүтгэн хилс хэрэгт холбогдон шалгагдаж байсан Хурцыг томилож байгааг ард түмэн буруу шаан татгалзмаар байхад консулаар томилож байна. Яагаад УИХ,Еранхийлөгч ийм хариуцлагагүй томилолтуудыг зөвшөөрөөд байдаг юм. Ийм дутагдалаа засах хэрэгтэй. ГХЯ ер нь диполмат ажилтнуудаа шалгаруудан сонгож, улсын их хурал, Ерөнхийлөгчтэйгээ тохирч, сайн шалгаруулаж томилдог болгох хэрэгтй!!!
Хариулах
38.13.36.128
2025/04/21
0
0
Ийм муухай хүүрийг харахаар бөөлжис хүрээд байх юм монгол улс хэзээч өөрийн бараа харахгүй ийм муухай хүн сүгнүүд толгой дээр гарахаар ХҮНИЙ СҮЛД ХИЙМОРЬ АЛГА БОЛДОГ БАЙХГҮЙ ЮУ ТАМД ОЧИХДОО ЧИ ҮЙЛИЙН.ҮРЭЭ ҮҮРНЭ
Хариулах