Сэлэнгэ аймгийн 41 төлөөлөгч ТӨСВИЙН 205 САЯ ТӨГРӨГӨӨР ГАДААД РУУ ТОМИЛОЛТООР ЯВЖЭЭ

М.Үүрээ
2025/04/18

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгч төсвийн мөнгөөр гадаад руу явжээ. Тодруулбал, ИТХ-ын дарга Ганчулууны Бат-Орхон тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны дөрөвдүгээр сард ХОНГ-КОНГ -Макао хотруу 205 сая төгрөгөөр албан томилолтоор явсан аж.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, “ИТХ-ын нам, намынх  нь дансруу нэг төлөөлөгч тус бүрт 5 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд тэд татвар төлөгч нарын 205 сая төгрөгөөр гадаадад зугаалж явна. Энэ их мөнгөөр Сэлэнгэ аймагт асар их бүтээн байгуулалт хийх боломжтой. Гэтэл ингэж ард иргэдийнхээ боломжийг хулгайлахаа болиоч ээ төлөөлөгч нараа” гэв.

Харин бид энэ талаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албанаас тодруулахад, “Төлөөлөгчид гадаад руу томилолтоор явсан нь үнэн. Гэхдээ ЗГ-ын 2021 оны 402-р тогтоолоор баталсан төлөөлөгчдийн үйл ажиллагаа, чадавхжуулах журамд заасны дагуу гадаад улсад туршлага судлах, сургалт үйл ажиллагааны ажлаар явсан. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Мөн түүнчлэн одоогоор тэдгээр төлөөлөгчид эх орондоо ирээгүй байгаа талаар онцлов.

Төсвийн мөнгө гэж хэний мөнгө вэ?

Төрийн мөнгө гэж байдаггүй бөгөөд төрийн хуваарилах ёстой төсвийн мөнгөний дийлэнх хувийг ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн цалин, бизнес эрхэлэгчдийн төлсөн татвараас бүрддэг учиртай. Гэтэл иргэдийн төлдөг татвар хураамж жилээс жилд нэмэгдэж, нуруун дээрээ үүрэх ачаа хүндэрсээр байхад тэр мөнгөөр нь дарга сэтэртэй эрхмүүд гадаадад зугаалаад явж байгаа нь шударга бус явдал юм.



48
angry
0
care
0
haha
5
liked
0
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.224
2025/04/21
0
0
Газар гэсэж .бас бороо ус гэйгүй ийм үед замаа засмаар байтал итгэж сонгосон хүмүүс ингээд явж байх ч гэж.эргэж төлөөрэй .сэтгэлгүй дуракууд вэ
Хариулах
202.126.89.157
2025/04/21
0
0
буцааж төлүүлэх хэрэгтэй даварлаал башдаэ ард түмний амьдрал маш хүнд .өдрөөс өдөрт өсөн нэмэглэж байгаа үнийн өсөлт арай дандүү
Хариулах
223.38.74.79
2025/04/20
0
0
Zasss svrtein Hha Oorsdoo temtsej chadggv baij hha hogchino l gj hely daa
Хариулах
203.91.115.38
4 цагийн өмнө
0
0
Өөөө хөөрхий казино орно..өөр тэндээс судлах чадвар байхгүй.эндээ хичээл л заалгахдаа таарна
Хариулах
202.126.91.180
17 цагийн өмнө
0
0
Онигоо
Хариулах
66.181.182.200
19 цагийн өмнө
0
0
Аймагийн нүүр царайг нь хараад байгаарай сонголтоор гарсан төлөөлөгч нар нь хахаж үхтлээ идээд л цададгүй. Аймаг нь хог новшиндоо дарагдчихсан. Тарьсан мод нь хөрөөний шүд шиг эмх замбараагүй зам нь цөмөрчихсөн. Ядаж хажууд байгаа Дарханаас санаа хуулаад ч болтугай юм хийж чадахгүй юм даа ичиж амьдраасай
Хариулах
66.181.188.18
Өчигдөр
0
0
Tgnee tgne dandaa tsunh barigch ologgui uudgui nuhduud l bna
Хариулах
103.212.116.78
Өчигдөр
0
0
Яаана даа. Энэ хэдэн мангар бацаануудыг 4 жил яаж тэжээнээ. Харамсалтай сонголт их байсан шүү.....
Хариулах
139.5.219.214
Өчигдөр
0
0
Г.Дуулга төлөөлөгч яваагүй шүү
Хариулах
202.126.91.18
Өчигдөр
0
0
bytsaaj tolvvl zygaalsan noxdvvdeer.
Хариулах
202.126.89.76
Өчигдөр
0
0
Замаа зас.
Хариулах
103.140.11.200
Өчигдөр
0
0
Гонконг Макаод юу үзэх гэж томилолтоор явдаг байнаа. Зугаалж л яваа шүү дээ. Ичиж үхмээр юм.
Хариулах
103.57.93.40
Өчигдөр
0
0
Аймагийн төвийнхөө замыг .тохижилтоо аятайхан засчихаж чадахгүй .ядаж байхад стандарт байхгүй том жижиг хурд сааруулагч гэх юм ажил хийнээ манай намыг л дэмжээрэй гэж гараа биз дээ.
Хариулах
202.126.90.96
Өчигдөр
0
0
HON-KONG d ongitsoor buugaad MAKAO busaar orno gaihaltai ni buus dalai dooguur 5' minut orchim yavna .MAKAO ni Potugaliin koloon 4 arlaas burddeg 24 kazinotoi yum bilee .Iimel gazar .
Хариулах
66.181.181.132
Өчигдөр
0
0
яанадаа яг л үнэн юмдаа намын хувгай банзлууд өөдөө гараад явдаг Жинхэн намаа гэсэн сэтгэлтэйг юу чгэж муулж чаддаг эд нар тэгээд мандан бадрагч наруу ха ха
Хариулах
182.52.196.112
Өчигдөр
3
1
Ардчилсан намынх нь урвагч хэдийг ялгаад тавьчихсан юм бишүү ккк
Хариулах