Дүүжин тээврийн бүхээг унасны улмаас ДӨРВӨН ХҮН АМИА АЛДЖЭЭ

М.Үүрээ
2025/04/18

Пүрэв гарагт Италийн өмнөд хэсгийн Неаполь хотоос 45 км-ийн зайд орших Файто ууланд дүүжин тээвэр осолдож, дөрвөн хүн амиа алдсан байна.

Бүхээг газарт унасны улмаас нэг хүн маш хүнд бэртэж, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн гэв.

Мөн уулын бэлд гацаад байсан 16 хүнийг аварч, аюулгүй газарт шилжүүлжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор албаныхан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Ослын улмаас амиа алдсан хүмүүс бүгд гаднын жуулчид байсан гэв.

Бороо орж салхи, манантай байсан нь аврах ажиллагаанд хүндрэл учруулсныг мужийн захирагч нь мэдээлсэн юм.

Осол гарах үед АНУ-д айлчилж байсан Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони хохирогчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

2021 онд мөн ижил төрлийн ослын улмаас 14 хүн амиа алдаж байжээ.




1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
11
sad
2
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.109.9
2 цагийн өмнө
0
0
энэнд суух юм биш аюжлтай
Хариулах
122.201.31.146
4 цагийн өмнө
0
0
Бас л авилагад идэгдсэн улс даа
Хариулах